Номын зохиогч Том Батлер-Боудоныг нэгэн уншигч “амаргүй сэдвийг өгөөжтэйгөөр хүүрнэж чаддаг учраас бүтээлийг нь уншихад шинийг танин мэдэх төдийгүй илүү ихийг сурах хүсэл төрдөг” хэмээн үнэлжээ. Номын эхний дэвтрийг уншсан хүмүүс үүнтэй санал нэгдэх биз ээ. Бүлэг бүхэнд тодорхой сэдвийг сэтгэл судлалын ухааны түүх, алдарт судлаачдын намтар, цаг үедээ үзүүлсэн нөлөө, ололт амжилт, алдаа дутагдлын хамт сонирхолтой өгүүлжээ. Хүн бүрийн мэдвэл зохих, сэтгэл судлалын ухааны хуучны болон орчин цагийн гол ойлголт, ололтыг уг бүтээлээс уншаарай.
Нүүрний тоо: 219 нүүр