Бидний тухай

about us

Сэтгэлч [нэр үг] – Санаа сэтгэлийг эрхэмлэгч (Монгол хэлний их тайлбар толь)


Хүний хүсдэг бүхэн биеллээ олох эсэх нь сэтгэлийн төлөв байдлаас асар их хамаардаг. Аз жаргал, амжилт бүтээл, хувийн хөгжил, хайр дурлал, нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, урам зоригтой өөдрөг сэтгэлгээ, тэсвэр хатуужил, зорилго тэмүүлэл гээд бүхий л зүйл бидний сэтгэлээс улбаатай. Үнэндээ хүсэл ч өөрөө сэтгэл гээч энэ баригдах биегүй атлаа бүхэнд нэвчигч, бүгдэд нөлөөлөгч хүчнээс үүсдэг билээ.


Сэтгэл бас шархалдаг, өвчилдөг. Хүмүүний түүхийн үе үеийн эрдэмтэн мэргэд, орчин цагийн судлаачид сэтгэлээ хэрхэн зөв удирдах тухайд өөр өөрийн эрэл хайгуулыг хийж, үнэт мэдлэгийг бүтээсээр иржээ. Энэхүү баялаг сангийн дээжээс уншигч танд хүргэж, хүчирхэг амгалан оршихуйд тань хувь нэмэр оруулах нь бидний зорилго юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл