Хүмүүс сэтгэл зүйч дээр эмчлүүлэхээр анх ирэхдээ ихэвчлэн өөртөө нэг шалтгаан олчихсон байдаг. Тэд эхнэр нөхөр эсвэл ажил олгогчтойгоо асуудалтай гэнэ, магадгүй өөрийнхөө хяналтгүй зан үйлээ бүхний уг үндэс гэж үзнэ. Үнэндээ тэр “шалтгаан” нь гол асуудал биш байдаг. Рожерс үзсэн бүх үйлчлүүлэгчээсээ нэг нийтлэг асуудлыг олж харжээ. Тэд жинхэнэ өөрөөрөө байхыг, өдийг хүртэл тоглосон хуурамч дүрээ, зүүж явсан багаа хуулж хаяад зөвшөөрөгдөхийг тэсгэлгүй ихээр хүсэмжилдэг. Мөн ихэвчлэн бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох бол гэдэгт ихээхэн санаа зовдог, нөхцөл байдалд тааруулах гэж хамаг ухаанаа зардаг хүмүүс байдаг ажээ. Сэтгэл засал тэднийг амьдрал болоод нөхцөл байдлаа яг одоо хэрхэн мэдэрч буй туршлага дээр нь эргүүлэн авчирдаг. Ингээд тэд нийгмийн тусгал төдий биш, харин жинхэнэ хүн болдог байна.
Хүн бусдад харуулдаг дүрийнхээ цаана юу байгааг, тэр бүү хэл өөрөө өөртөө эсгэдэг дүрийнх нь цаана юу нуугдан байгааг маш бага багаар шаналан зүдэрч нээдэг мэт… Ийнхүү тэр жинхэнэ өөрийгөө олно.
Энэхүү хувьсал өөрчлөлтийн нэг тал нь хүмүүс өөрийнхөө бүхий л талд “эзэн” болж, зөрчилтэй мэдрэмжүүдээ бүхлээр нь зэрэг хүлээн зөвшөөрөх явдал юм (нэг үйлчлүүлэгч эцэг эхээ хайрлахын зэрэгцээ үзэн яддагаа хүлээн зөвшөөрчээ). Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийн учрыг олох гэж байгаа үед “аливаа баримт бидний нөхөр” хэмээн Рожерс үздэг байв. Юу мэдэрч буйгаа үгүйсгэх л жинхэнэ аюул. Ичгүүртэй мэт санагддаг бүх мэдрэмж маань ил гарах мөчид тэдгээр мэдрэмжээ оршин байхыг зөвшөөрлөө гээд бид үхчихгүй гэдгээ ухаардаг.
Уг номын товч агуулга болон сэтгэл судлалын бусад олон сонгодог бүтээлийн үндсэн санааг "Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл" номын 2-р дэвтрээс уншаарай.