Даниел Гоулман IQ, EQ хоёрын ялгааг ийнхүү тайлбарлажээ: Хүн тодорхой хэмжээний оюуны чадамжтай төрдөг. Энэ чадамж өсвөр наснаас хойш нэг их өөрчлөгддөггүй бол сэтгэл хөдлөлийн чадамжийг хүн сурдаг онцлогтой. Бид цаг хугацааны явцад сэтгэл хөдлөлөө удирдах, өөрийгөө урам зоригоор цэнэглэх, нийгмийн орчныг мэдэрч ойлгох чадвараа сайжруулж болно. Ердийн ярианд үүнийг “зөв хүн болох”, “төлөвших” зэргээр нэрлэдэг. Байгалиас заяасан оюуны чадамжаас ялгаатай нь эдгээр чадварын хөгжил тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална.
Ихэнх ажил дээр сэтгэл хөдлөлийн чадамж шилдэг гүйцэтгэлийн гол хүчин зүйл болдог.
Гоулман компаниудын хувьд EQ яагаад чухал, яагаад тэд ажилтнуудынхаа EQ-г сайжруулахад анхаарах ёстойг ийн тайлбарлажээ. Өрсөлдөө ихтэй талбарт шинэ бүтээгдэхүүнээр өсөх боломж хязгаарлагдмал тул компаниуд зөвхөн бүтээгдэхүүнээр бус хүмүүсээ хэрхэн зөв сайн ашиглаж байгаагаар өрсөлддөг. Ийм өрсөлдөөнтэй орчинд сэтгэл хөдлөлийн чадамж компанийг урагш ахиулах хүч болох юм гэжээ. Тэрээр 120 компанид судалгаа явуулж, өнлөр гүйцэтгэлтэй ажиллахад ямар чадварууд чухал шаардлагатай байдгийг тодруулахад нийт хариултын 67 хувьд сэтгэл хөдлөлийн чадамжийг нэрлэжээ. Нарийвчлан үзвэл ажил олгогчид ажилтнуудаасдараах шинж чанаруудыг хайдаг гэжээ:
“Ажлын гүйцэтгэлд сэтгэл хөдлөлийн чадамж техникийн болон аналитик чадвараас хоёр дахин илүү нөлөөтэй … Албан тушаал ахихтусам сэтгэл хөдлөлийн чадамж улам чухал болдог”
Дэлгэнгүйг "Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл" номын 1-р дэвтрийн 18-р бүлгээс уншаарай.