Сургуулиа төгсөх, хүнтэй гэрлэх, хүүхэдтэй болох, ажилд орох зэрэг тэмдэглэлт үйл явдлууд хүний амьдралд нөлөөлөх нь мэдээж. Гэхдээ хөгжлийн үе шатууд нь хүний дотоод өөрчлөлтийг илэрхийлж байдгаараа энэ онцгой үйл явдлуудаас ялгаатай. Хүмүүс мэдрэмжээ ихэвчлэн онцгой үйл явдалтай холбож боддог ч, гол төлөв тэдгээр үйл явдал амьдралын дараагийн шатанд хүргэх хурдасгуур төдий үүрэгтэй байдаг.
Хориод насанд бүх зүйл боломжтой мэт байсан бол, гучаад насанд хүн бүх зүйлийн хариултыг мэдэхгүйгээ ойлгож, үүндээ бас цочирдох нь бий.
Өөрчлөлтийн цаг үе таагүй, түгшүүртэй байх хэдий ч үүнээс айх хэрэггүй. Учир нь энэ бүхэн эцсийн дүндээ хувь хүнийг өсгөж хөгжүүлж байдаг. Хүн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх аваас ядаж л өсөн дэвжиж буйгаа ойлгоно.
Сэтгэл судлаач Эрик Эриксон сэтгэл зүйн өөрчлөлт, шилжилт тохиоход хүн нэг бол өөрчлөгдөн хөгжих замыг, эс бол мэддэг аюулгүй зүйлдээ шигдэж хоцрох замыг сонгодог хэмээн бичсэн нь Шийхэд ихээхэн нөлөөлжээ. Тухайн үйл явцыг таньж мэдээд, түүнийг хяналтдаа байлгах уу, эсвэл үйл явдлын эргэлтэд хүчээр татагдан орох уу гэсэн сонголт бол харин байдаг. Шийхи амьдралын үе шатуудыг илүү ойлгомжтой болгохын тулд арав арван жилээр багцалсан нь түүний нэг чухал шинэчлэл байлаа.
Дэлгэрэнгүйг "Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл" номын 1-р дэвтрийн 22-р бүлгээс уншаарай.