Хоногийн хэмнэл нь хүний бие, сэтгэцийн энерги өдөр тутам хэрхэн татарч, ундарч байдгийг илэрхийлдэг ойлголт юм. Хүний эрч хүч өглөөнөөс эхлэн нэмэгдсээр 13:00 цаг орчим дээд цэгтээ хүрдэг бол үдээс хойш багассаар, үдэш нэг үе хэсэгхэн өгсөөд орондоо орох хүртэл эргэн буурдаг байна. Ихэнх хүн өглөөний хүн байдаг ч, хүмүүсийн хоногийн үндсэн хэмнэл олон янз байдаг. Жишээ нь зарим хүний эрч хүч өдрийн явцад нэмэгдэх хандлагатай байдаг ба экстраверт хүмүүст ийм шинж илүү бий.
Тайер сэтгэл санааны бүхий л төлөвийг эрч хүч ба тэвдэл сандралын дөрвөн үндсэн хослолоор ангилж болно гэжээ:
Ерөнхийдөө тэвдүү-тамирдуу төлөвийн оргил үе 16:00 цагийн үед тохиох ба мөн үдшийн 21:00-23:00 цагийн үед эрч хүч багасаж, тэвдэж эхэлснээр, эргээд энэ төлөвт ордог. Энэ нь сэтгэл зүйд сөрөг мэдрэмжүүд төрүүлдэг байна.
Дэлгэнгүйг "Сэтгэл судлалын сонгодог 50 бүтээл" номын 2-р дэвтрийн "Өдөр тутмын сэтгэл санааны байдлын нөхцөл шалтгаан" 50-р бүлгээс уншаарай.